Буриад
Монголын нэгэн гол
ястан нь Буриад монголчууд билээ. Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар
өврөөр нутаглаж байжээ. Буриад Монголчууд МУ-ын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг,
ОХУ-ын Бурят АССР, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрог, Чита мужийн Агын
үндэсний тойро,: БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн
Шинэхэн нутагт оршин сууж байна. МУ-ын буриадууд нь хэл аялгуун хувьд Онон
Улзын хорь, ага, Хамниган, худир буриадын аялгуу,¦:Сэлэнгэ-Үүрийн голын түнхэн-санагын
цонгоол буриадын аялгуугаар хэлэлцэнэ. Тэд байшин сууцанд голлон суух ба
барилга барих хадлан хадах, жимсчлэх ан агнах, үнээ саах ажилд нэн сурамгай.
Сүү машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний дармал бэлтгэх талаар нэн
чадамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих,
домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд нэртэй.
No comments:
Post a Comment