Хотгойд
ястан
Монгол нутагт байсан
эртний уг сурвалж гарвалтай ястан бол хотгойдууд юм. XVI эцэс XVII зууны эхээр хөвсгөл
нуураас увс нуур хүртлэх хойд хилийн дагуух өргөн уудам нутагт Хотгойдууд
суурьшин нутаглаж байжээ гэж түүхчид үздэг. Хотгойдыг захирч байсан Жолой Уваш
хунтайжийн үед Хотгойд нэлээд хүчирхэгжиж нутаг усаа тэлсэн байна. Хотгойд нар
манж нарыг төдий л ойшоодоггүй, харин Орос нартай холбоо сүлбээгээ бататгахыг
хичээж илч солилцож байсан тухай түүхийн сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг.
ЗасагтХан аймгийн харъяат байсан Хотгойд нар 1694онд өөрийн албан ёсны хошуу
болох Эрдэнэдүүрэгч вангийн хошууг байгуулсан. Эл хошууны ноёноор Шоолой Уваш
хунтайжийн удамын Гэндэн түүний хүү бүүвэй, түүний хүү Банди, түүний хүү
Шадарван Чингүнжав нар болж байв. Чингүнжав 1737онд хошуу ноёныг залгамжилсан
боловч 1757-1758он Манжийн эсрэг зэвсэгт бослогыг толгойлсон учир цаазлагдсан.
Чингүнжавын дараа Хотгойдын Эрдэнэдүүрэгч вангийн хошууг Манж нар хувааж,
Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу Ахай бээсийн хошуу, Мэргэн гүний хошуу, Далай
гүний хошуу, Цогтоо вангийн хошуу гэсэн
таван хошуу болгон хуваажээ. Хотгойдын гарал үүсэлийг гадаад дотоодын
эрдэмтэд судлаж, Ойрад Монголчуудаас гаралтай гэдэгт бараг санал нийлдэг бөгөөд
угсаатны бүлэг болсныг XVII зуун гэж үздэг. Хотгойдын гарал үүсэлийг судлаж Оросын зарим эрдэмтэн
Түүрэг угсааны аймаг хэмээн үздэгтэй манай эрдэмтэд санал нийлдэггүй.Иймээс
Хотгойд нар нь Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд байсан хойд аймгийнхнаас гарсан гэж
үздэг. Хотгойдын гарал үүслийг түүхч эрдэмтэн С.Пүрэвжав, С.Чулуун нар
тусгайлан судлаж, “Хойд гойд” гэсэн хоёр үг нийлж Хойтгойд гэдэг бүлэг угсааны
нэр болсон гэж үзсэн бол Ардын дуу хөгжим судлаач Ж. Бадраа “Хот хоньтон” гэсэн
үгнээс гарсан болвуу хэмээн үзсэн байдаг.Түүхч доктор С.Чулуун “Хотгойд” гэдэг
үгний Хот-гэдэг нь хонь гэсэн үг, эл үгэнд т-гэсэн олон тооны дагавар залгаад
Хоньт гэсэн үг үүсэж Хоньт бүхий Хойд аймгийнхны нэр буй болж, улмаар Хотгойд
ястны нэр болсон гэж үзжээ. Хотгойд ястан нь хуримлах зан үйл, гэр бүл болох
ёсон, ардын тоглоом наадам, баяр цэнгэл, аман зохиол, үлгэр домог, дуу хуурын
баялаг уламжлал соёлтой. XVIII зууны сүүлээс
Хотгойдууд нь Халхуудтай нэгдэж, хэл яриа аялгуу, ёс заншил, хэвшил ахуйгаараа
Халхжиж эхэлсэн. Халхжих явц удаан жил үргэжилж байгаагаас угсаатны өвөрмөц ёс
жаягаа алдсаар одоо Халхаас бараг ялгарахгүй болж байна. Хотгойдууд нь
хэзээнээс тэмцэгч ард түмэн. Хотгойд нарын дундаас Монгол угсаатны үндэстний
баатраар өргөмжилөгдсан Шадарван Чингүнжав Монгол улсын гурав дахь ерөнхий сайд
Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилавхутагт Жамсранжав, Богд хааны зарлигаар
1914онд цэргийн яамны орлогч сайдаар томилогдож байсан Дүүрэгч ван
Намхайжанцан, Монгол улсын ерөнхий сайд
асан С.Баяр нарын зэрэг түүхэнд нэрээ үлдээсэн нэрт хүмүүс төрсөн.
Хотгойдууд бол "Алтан Ураг" -ынханд багтах нэгэн овог юм. Үүний баталгаа нь "Их Эзэн Хаан"-ы 4 дэхь хүү Тулуйн угсааны "Бат-Мөнх Даян Сэцэн Хаан"-ы 11 дэхь хүү Жалайрын Хунтайжын "Гэрсэнз"-ийн ууган хүү "Дархан Хунтайж Ашихай Ноён"-ы удаах хүү "Дайчин Хунтайж Түмэндар"-ын ууган хүү Хотгойдын дээд өвөг болох "Хотгойдын Алтан Хан" "Сайн Хунтайж Шолой Уваш"-ын удаах хүү "Хунтайж Дай Эрдэнэ"-ийн ууган хүү "Гэндэн Бэйл" түүний хүү "Бүүвэй Бэйл"-ийн хүү "Банди Бэйл"-ийн ууган хүү нь манжын эсрэг тэмцлийн удирдагчдын нэг бөгөөд бүх цэргийн ерөнхий жанжин "Хотгойдын Шадар Ван Чингүнжав" юм. "Шадар Ван Чингүнжав" болон Хотгойд түмний өвөг дээдэс "Их Эзэн Хаан" бөгөөд "Тулуйн" угсааны үр сад бол "Хотгойд"ууд юм. "Хотгойд" гэдэг нь ямар нэг аймаг болон үндэстэн,ястан биш бөгөөд гагц овог юм.
ReplyDeleteсоёл, урлаг зан үйлийн талаар мэдээлэл байгаа юу?
Deletebymbaochirbudmaa8@gmail.com
ReplyDelete