
Тагна Саяаны нуруунаас Монгол Алтай хүртэлх уулсаар голдуу нутагладаг, цаа
болон мал аж ахуй эрхэлдэг тува, соёд урианхай зэрэг ястнуудыг нийтэд нь
урианхай хэмээн лавтай 12-р зууны үеэс нэрлэж байжээ.
Урианхайг дотор нь Хөвсгөлийн урианхай, Монгол Алтайн урианхай хэмээн
хуваан үзэж болно. Хөвсгөлийн урианхай нарыг ойн болон талын гэж ангилж болох
юм. Ойн иргэд буюу цаатан нар нь түрэг угсааны хүмүүс юм.
Талын буюу мал аж ахуй эрхэлж амьдардаг урианхай нь Монгол угсааны хүмүүс
юм. Ойн иргэд буюу цаатан иргэд, Тувагийн Тож цаатан урианхай нарын дээд өвөг
гэж үздэг. Түрэг Монголд угсааны хэсэг бүлэг хүмүүс түүхэн хөгжлийн үед уул
тайгаар амьдрагчид нь цаа маллаж , бэл голоор нутаглагчид нь малын ажил, ан
агнуур эрхлэн аж төрдөг байжээ гэж Раашид-Ад-Дин “Судрын чуулган” хэмээх номдоо
бичиж үлдээжээ. Урианхай нар гол төлөв уйгар, соёд овгуудаас бүрдэж байна
гэж угсаатны зүйч эрдэмтэн С.Бадамхатан
үзэж байна.
2000 оны хүн амын тооллогоор 3036 хүн урианхай ястан гэж бүртгүүлсэн байна.
Хөвсгөлийн урианхай нарыг тав хувааж үзэж болно.
1. Хасууд урианхай буюу Ханхын урианхай
2. Зоот урианхай
3. Жөгд урианхай
Энэ хоёр урианхай
Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Баянзүрх суманд нутаглаж байсан ихэд
дархаджсан урианхай юм. Ар ширхтэн гэж нэрлэдэг.
4. Соёо урианхай буюу Ариг, Үүрийн урианхай. Одоогийн Чандмань-Өндөр,
Цагаан-Үүр сумын нутгийн урианхай нар юм. Өвөр ширхтэн гэдэг.
5. Цаатан урианхай буюу Тува урианхай юм.
Манжийн ноёрхлын үед Монголын баруун хязгаарт Урианхайн 9
хушуу байсан нь Алтайн урианхайн 7, Алтан нуурын урианхайн 2 хушуу болно.
Түмэнхэн сайн ноёны ахмад хөвгүүн Засаг улсын түшээ гүн
Тод эрдэнийн үйлдвэрийн шастирт урианхайн хушуудыг тэнэр тэтгэсний 20/1755/ онд
нөгөө Алтан нуурын урианхай нь мөн хааны 29 /1764/ онд тус тус Манжийн эрхэнд
орсныг Ховдын амбанд захируулсан гэжээ. Дээр дурьдсёан хоёр мэдээ нь хоорондоо
ялимгүй зөрөөтэй боловч ерөнхийдөө урианхайн хушууд 1750 хэдэн онд Манжийн
эрхэнд орсон нь батлагдаж байна. Ховдын амбан нь Алтайн урианхайг зүүн, баруун
хоёр гарт хувааж, зүүнд нь 4, баруунд нь 3 хушуу багтааж, тэрхүү хоёр гарыг
хушуу захирагчдаас нэгэнд нь сул амбан нэр зүүлгэж захируулдаг байжээ.
No comments:
Post a Comment